Хэнтийчүүд шийгуа тарьж, нутагшуулж эхэлжээ. Тус аймгийн тариаланчид тарвасыг хоёр дахь жилдээ тарьж байгаа бөгөөд нутагшуулж болохоор байгааг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэллээ. Тиймээс аймгийн таван суманд тариалснаа хурааж байгаа аж.
Тарвасны хэмжээ нь хүүхдийн бөмбөг шиг хэмжээтэй байх ба задлахад час улаан өнгөтэй байдаг байжээ. Ийм тарвас хамгийн амттай байдаг гэж хөгшид хуучилж байна. Харин волейболын бөмбөг шиг хэмжээтэй байх нь химийн бордоогоор бордсон байх магадлалтай байдаг гэнэ.