Өнгөрсөн баасан гаригт Улсын гуравдугаар эмнэлэгийн халдвараас сэргийлэх хяналтын албаар Updown.mn сайтын сурвалжлах баг зочиллоо.
Өглөөний 08.30 цаг. Ажил дөнгөж эхэлж, эмч нар ээлжээ солилцох үе. Үүнээс урьдаад нэг өдрийн өмнө ч гэсэн эмчид үзүүлэх гэсэн олон хүн үүдэнд цаг авахаар дугаарлаж, нялх хүүхдээ тэвэрсэн хосууд, эмчид үзүүлэх гээд цаг авсан ч олон хоног үзүүлж чадаагүйдээ бухимдсан эмэгтэй эмнэлгийн эмч ажилчидтай ам мурийх тохиолдол энгийн үзэгдэл болжээ. Тус эмнэлгийн өглөө ингэж л эхэлдэг. Гуравдугаар эмнэлэгт жилд дунджаар 20.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Өнгөрсөн оны байдлаар 17.900 хүн хэвтэх бичиг авч, 162.466 хүн амбулаторийн үзлэг оношилгоонд хамрагдаж, 466 хүн яаралтай тусламж авчээ. Түүнчлэн 6000 гаруй иргэн зүрх, нуруу нугас, тархины судсан доогуурх мэс засалд оржээ.Үүний цаана хичнээн хүн дугаарлаж, эрүүл мэндийн даатгал, мөнгөний асуудлаас болж эмчлүүлж чадахгүй хичнээн хүн байгааг тааж хэлэхийн аргаггүй юм.
Улсад 31 жил ажиллахдаа 497 мянган төгрөгийн цалин авч, эрүүл мэндээрээ хохирчээ
Эмнэлгийн хоёрдугаар давхарт халдвараас сэргийлэх хяналтын тасаг бий. Энд 26 ажилтан хоёр ээлжээр ажилладаг байна. Ариутгалын тасагтай танилцахаар явж ортол хүн орж ирэхийг анзаарах сөхөөгүй хүмүүс бохирдсон багажуудаа хүлээн авч байсан юм. Энд агааржуулалт байхгүй тул ариутгал, химийн бодисын хурц үнэрт нүд аргаж, хамар цоргив. Учир нь цонх онгойлгож салхи оруулснаар ариутгалын чанар алдагддаг байна. Тасгийн ажилтнууд энэ нь ердийн л үзэгдэл, цай уух ч завгүй ажилладаг гэдгийг хэлсэн. Олон жил ажиллахад харшилтай болдгийг ч тэд нуусангүй.
Энэ талаар ариутгагч М.Ариунжаргал “Ариутгалын тасагт амьдралаа холбоод 31 жил болж байна. Манайх аль ч улиралд ачаалал ихтэй. Дээрээс нь хүний амь настай холбоотой учир хариуцлага маш өндөр. Олон жил ажиллахаар астом, харшилтай болчихдог. Бид байнга өндөр тунтай бодистой харьцдаг учраас эрүүл мэндээр хохирдог. Миний хувьд байнга эмнэлгийн хяналтад байж, эмч нарын зөвлөгөөнөөр орж тохирсон эмчилгээ хийлгэдэг. Олон жил ажилласан гэдгээрээ 15 мянган төгрөг урамшуулал гэж орж ирдэг” хэмээж байв.
Халдваргүйжүүлэлтийн өндөр тунтай бодис хүнийг астом, харшилтай болгодог. Ингээд жил бүр ажилчиддаа шинжилгээнд хамруулж, эмчийн зөвөлгөөнөөр оруулж хяналтанд авдаг байна.
Өдөрт 3000-5000 багаж хэрэгслийг ариутган савладаг
Ариутгалын тасгийн ажилтнууд бохирдсон багажуудыг хүлээж авсан даруйдаа тусгай аргаар бэлтгэсэн нэрмэл усаар зайлж цэвэршүүлнэ. Үүний дараа хатаах шүүгээнд багажуудаа савлаж багцалснаар ариутгал эхэлдэг байна. Ингээд индикатор гэх ариутгалын төхөөрөмжинд багцалж бэлтгэсэн багаж, хэрэгсэлд цагаан өнгийн цаас нааж оруулах үед өнгө нь хувирч хар судалтай болж харагдсан. Энэ нь шалгах тестер гэсэн үг. Цагаан өнгийн цаас нь хар судалтай болж байвал тухайн багаж бүрэн ариутгагдсныг илтгэнэ. Үүнийг тасгийн эмч нар их анхаардаг юм билээ. Гэхдээ ингээд багажнууд бүрэн ариутгагдлаа гэсэн үг биш. Эцсийн шатанд өндөр даралттай ариутгалд оруулснаар багаж бүрэн ариутгагддаг. Ийм байдлаар өдөрт 3000-5000 гаруй багаж хэрэгслийг савладаг нь бусад улсын эмнэлгүүдийг бодвол ачаалал өндөртэй гэдгийг илтгэнэ.
Өдөрт 2000-2500 өндөр өртөгтэй хагалгааны багаж тогтмол угаалгад эргэлддэг. Зүрхний мэс засалд хэрэглэгдэх багаж гэхэд 172 ширхэг багаж багтдаг. Энэ багаж өдөрт багадаа л 2-3 удаа эргэлдэж угааж ариутгадаг гэнэ. Зөвхөн нурууны хагалгаанд гэхэд энэ эмнэлэгт 1300 багц багаж бий. Тархины мэс засалд гэхэд 47 ширхэг мэсийн багаж хэрэглэдэг байна. Эдгээр мэс заслынг багажийг өдөрт угааж цэвэрлээд ариутгаад хүлээлгэж өгөхөд яаралтай журмаар гэхэд хоёр цаг зарцуулдаг.
Ерөнхий мэс засалд хэрэглэдэг 1000 ширхэг шарик, 80 ширхэг салфетка өдөрт тогтмол бэлтгэж өндөр ариутгалд ордог. Мөн сүүлийн үед хэрэглэж байгаа мэс заслын багажны чанар муудах болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. 2-3 удаагийн ариутгалд ороод л уян чанартай болчихдог гэнэ. Ингээд эмч, сувилагч нараас “багаж эвдэрсэн” гэх гомдол тасардаггүй гэдгийг халдвараас сэргийлэх хяналтын ажилтан Цэрэнлхам хэлж байв.
Ариутгалын тасаг нь анх 1970 онд н.Жамц даргатай бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 1985 онд Ч.Дэчмаа даргатай тасаг болон ажиллажээ. Ингээд 2010 оны долдугаар сарын 01-ны өдрийн А/37 тоот тушаалаар Ариутгал халдваргүйтэлийн тасаг болжээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмчилгээний 12 тасагтай. Нэг тасагтаа 35 ортой. Мөн харвалт шигдээсийн тасаг нь 10-20 ортой ба нийт 16 тасагтай аж. Эмнэлгийн багаж төхөөрөмжийг ариутгах нь чухал хэдий ч эрүүл ахуйн орчинг анхаарахгүй байж болохгүй. Иргэдийн хувьд энэ талаар ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар төдийлөн сайн мэдлэггүй, тоодоггүй нь элт байв. Жишээ нь, хоёрдугаар тасгийг өндөр тунтай бодисоор ариутгаж цэвэрлэх үед сахиурт байгаа хүмүүсийг түр гарахыг сануулав. Гэтэл хүмүүсийн ихэнх нь “Ингэж ариутгалаа гээд ямар ч нэмэр байгаа юм”, “Наад зүйлээ дараа нь хийчхэж болдоггүй юм уу” гэж хэлэх, төвөгшөөх хандлагатай хүмүүс олон байв.
Харин Агаарын ариутгал хариуцсан ажилтан Э.Хишигжаргал хэлэхдээ “Ариутгал ямар чухал болохыг хүмүүс тэр болгон мэддэггүй. Өвчтөний ар гэрийнхэн болон хүний хөл дарсан газрын ойр орчмыг байнга ариутгах хэрэгтэй болдог. Гэтэл тэд дурамжчхан хүлээж авдаг. Шал хэрэггүй ажил хийх юм гэх мэтээр харьцдаг. Эмнэлэг дээр эргэлтээр ирсэн хүмүүст хандаж хэлэхэд бага насны хүүхэд аль болох эмнэлэг дээр авч ирэхгүй байхыг хүсч байна” гэв.
П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн халдвараас сэргийлэх хяналтаас бэлтгэсэн Фото сурвалжлага
11 comments
сэтгүүлч зөв асуудал хөнджээ, гэхдээ зөв бичиж сурна шүү хүү минь, индикатор гэж бичих хэрэгтэй.
tsalin ih baga baih chuhal bish gol 400 tugrug awdag 2 talh awj bnu 800 tugrug awaad 1 talh awj bnu gdg chuhal !!!
M gesen nuhur yu geed eliireed bnaa. Hamgiin hetsuu hariutslagatai hernee tsalin bagatai ajil bol Emnelgiin emch ajilchid. Ted baga tsalin awdag geed ajlaa gurildaj hiisengui, harin ch esregeeree. Tur gej bdag bol bas neg yum bodmoorshd sda gej
ийм бага цалинтай байхаар чинь өвчтинүүдийн өгж байгаа мөнгийг авахгүй гээд яах юм
сувилагч нарын цалинг бүгдийг нь нэг ТҮЭ -4 Д ОРУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ
эмнэлэг гэдэг газар ийм л ачаалалтай ш тээ, 3 харин ч тийм их хагалгаа ордоггүй биш, эх нялхасын эмнэлэг, гэмтэл, 1 эмнэлгийн ачаалаал хамгийн их- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үзүүлэлтэс харж болно
Аймгийн төв эмнэлгийн сувилагч сард 950 000 төгрөгийн цалин авдаг гэсэн. Хөдөө ажиллах нэмэгдэл гэж авдаг уу?
манай ээж 350 авдаг насаар сувилагч хийсэн 42 жил ажилласан
4шар эмнэлэгийг оросууд барьж егеегуй байсан бол едийд тун хэцуудэх байх байлаа энэ ариутгалын ереег нэг сайн засах цаг нь болжээ
Энэ бичсэн сэтгүүлч юм бол үг үсгийн алдаа утга найруулга гэж юм энэ дотор алга хөөрхий яаж ажил хийдэг байна.
чадвар муутай сэтгүүлчийн алдаатай бичсэн зүйлийг уншаад толгой эргэчихлээ. эмнэлгийг магтаад байгаа юм уу эсвэл муулаад байгаа юм уу. Яг үүгээрээ юуг мэдрүүлэх гээд байгаа юм бол доо хөөрхий. Орчноо мэдэрч байж сэтгүүлчийн амнаас хий гарч,гарт барьсан үзэгнээс нийтлэл төрөх учиртай даа. Эмнэлэгийн үйл ажиллагааг мэдрэхгүй байж ийм зүйл сараачиж байгаа нь өрөвдөлтэй байна