Гоо сайхны бүтээгдэхүүнд нууцаар их хэмжээний хар тамхи нуусан байжээ

Тээшинд үзлэг хийхэд гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нуусан их хэмжээний хар тамхийг хууль бусаар хил давуулсан гэмт этгээдүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчидхар тамхийг хилээр нууцаар оруулж буй бүлгийг Баянзүрх дүүргээс илрүүлж саатуулсан байдаг.