1950-1953 оны хооронд дэгдсэн Солонгосын дайны үеэр хагацсан гэр бүлүүд яг одоо уулзаж буй талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ. Уг уулзалт Хойд Солонгосын Кумганг уулын баазад зохион байгуулагдаж буй юм. Уулзалтад өмнөдийн талаас 89 иргэн, хойдын талаас 83 хүн оролцож байна.
Өмнөд Солонгосын иргэн, 92 настай Ли Кеун-сум 68 жилийн өмнө хагацсан хүү Ри Сан-чултай уулзжээ. Тэрбээр хүүгээ хамгийн сүүлд 1951 онд буюу дөрөвхөн настай байхад нь харсан гэнэ. Уулзалтын үеэр “Би өнгөрсөн хугацаанд хүүгээ үхсэн л гэж бодож байна. Түүнийг үхсэн гэдэгт бат итгэж байсан учир уг уулзалтад ирэхийг хүсдэггүй байлаа. Гэтэл хүү минь өнөөг хүртэл амьд өдгөө 71 настай эр болжээ” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.