“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон шигшээд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

П.Орхон шигшээ барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэх юм. Түүнчлэн 57 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн