Дэлхийн лидер улстөрчдийн олонх нь бусдын адил “WhatsApp” эсвэл “Skype”-ийг ашигладаг байна. Энэ талаар ОХУ-ын технологи, мэдээллийн шинжээч Антон Меркуров “Спутник” сэтгүүлд ярьжээ. Тэрээр Польшийн “Речь Посполита” сонины нийтлэлд тус улсын ерөнхийлөгч Андрей Дуда, ерөнхий сайд Матеуш Моравецкий нар олон нийтэд зориулсан мессеж илгээхэд ашигладаг “WhatsApp”-ын хэрэглэгчид гэж бичсэн нь Польшийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэснийг онцолжээ.
Технологи, мдээллийн шинжээч Антон Меркуров “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хувийн твиттер хаягтай, интернетийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг” гэв. Шинжээчийн хэлснээр байгууллагын цахим шууданг хакердах боломжтой. Гэхдээ үүнээс айж эмээх хэрэггүй. Учир нь “WhatsApp” шиг олон нийтэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэгч компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдалд анхаарч байдаг.
Хэрэв ерөнхийлөгч Дональд Трамп тэдний нэг бол мэдээлэл нь мөн л хамгаалагдсан байгаа гэж хэлсэн байна. Мөн тэрээр “Эдгээр программуудыг нууц бичиг баримт илгээж дамжуулахад ашиглаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь дамжуулж байгаа мэдээллийн улмаас том асуудал үүсч мэднэ. Гэхдээ эдгээр программуудыг ашиглаж мэдээллийг дамжуулах үйл ажиллагааны үеэр мэдээллийг кодолж нууцалдаг найдвартай технологийг ашигладаг” гэж ярьсан байна.
Бид XXI зуунд амьдарч байгаа учраас тэднийг ашиглах программаа сонгоход нь нөлөөлөх ёсгүйгээс гадна бид тэгж чадахгүй. Тэгвэл найдвартай мэдээлэл дамжуулах программ байна уу гэсэн асуултад шинжээч “Хамгийн найдвартай цахим программыг цахим мэдээллийн сангаар дамжуулан олж болно” гэж хэлээд кибер дээрэмчид хуучирсан программ,төхөөрөмжийг хакердах боломжтой болохыг сануулжээ.
Таны утасны загвар, программын хувилбар, эсвэл байгууллагын цахим шуудан тань хамгаалалт сайтай байхад таны мэдээлэл илүү аюулгүй, найдвартай байх болно гэв. Тэрээр ерөнхийлөгч нарт тусгай хамгаалалттай ухаалаг гар утас байлаа ч нэг өдөр түүнийгээ алдах эрсдэл бий гэж үзжээ. Антон Меркуров “Хулгайд алдсан тохиолдолд төхөөрөмжид нэвтрэхэд хэцүү биш. Нөгөө талаар аль ч улсын аюулгүй албаныхан мэдээллийг нууцлах үүрэгтэй тусгай албатай байдаг” гэж ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.
Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин