Япон эмээ Монголын сэхээтэн залуусын үйлдэлд “Толгой сэгсэрч” сууна

Манай улсыг залуужиж байгаа орны тоонд оруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн амын олонхийг залуу, өсвөр насныхан эзэлдэг гэсэн үг. Энэ ч үүднээс төр засгаас залуучуудад зориулсан арга хэмжээг шат дараалан зохион байгуулдаг. Гэтэл ирээдүй хойч үеийн сэхээтнүүд амьдрах орчиндоо хүртэл өөриймсөг ханддаггүй. Бэлэнчлэх тусам эмх замбараагаа алддаг. Хэдэн хоногийн өмнө цахим сүлжээнд нэгэн иргэн Япон эмээгийн талаар бичжээ.
Манай орцонд яаг хажуу хаалганд Япон эмээ амьдардаг юм. Монголд ирээд нилээн удаж байгаа бололтой. Би ч өглөө ажил руугаа гараад орой орж ирдэг болохоор сайн мэдэхгүй. Тэгээд ээж минь найзалдаг болохоор ярьж байсан. Тэтгэвэрийнхээ бүх мөнгийг Монголын ядуу, болон өнчин, хэцүү амьдралтай хүмүүст зориулдаг. Бас үүгээр ч зогсохгүй, манай энэ 64 ийн гадаа хамгийн их оюутнууд цуглардаг хэсэг. Гадаа нөл тамхины иш, архи пиавны шил цуглардаг газар байгаа юм. Эмээ энэ бүгдийг өдөр болгон Түүж цэвэрлэнэ. Тэгээд байрны гаднах зэрлэг өвс, зүлэг, ургадаг хэсгийг намайг нэг өдөр ажлаас ирж байтал ингээд хүйтэн бороонд шалба норчихсон, гараараа шороог нь ухаж байж билээ. Учир нь хөрсөнд наранцэцэг 🌻 суулгах гэж..
Зонткоороо айлуудийн ууттай гадаа өрчихсөн хогийг халхалчихсан(үмхийрхээс сэргийлсэн байх) өөрөө юмаа хийгээд.. Бас манай энэ орцонд орон нутаг хөдөөнөөс ирсэн оюутнууд амьдардаг ба хогтой уутаа гадаа асгачихгүй,байнга үргэлж орцонд хаяна,тэрийг л мөн л эмээ минь асгаж байгаа харагддийн..
3 давхарт амьдардаг болоод тэрүү.. Сүүлд хөл нь өвддөг, дээшээ шатаар өгсөхөд хэцүү болсон тухай ярьж билээ.. Энэ байрийг ч бас авахад зарсан хүн нь юм мэдэхгүйгээр далимдуулж маш өндөр үнээр зарсан гэсэн.. Одоо манай гадаа маш гоё наранцэцэг ургадаг.
(Даанч нөгөө хэдэн Оркууд үргэлж энэ цэцгийн хүлэмж рүү тамхи,пиавны шилээ шидчихдэг, нэг удаа бүүр нэг хүн шээж байсан гэж үү…) эмээ хөөрхий өглөө сэрээд л дахиад л ийшээ тамхи, шил хаяад байна гээд л “Толгойгоо сэгсрээд” цэвэрлэдэг гэсэн..
Ийм л нэг сахиусан тэнгэр шиг эмээ манай орцонд чимээгүй амьдарж суудаг юмдаа.. Монголчуудаас заримдаа ичмээр шүү өмнөөс нь.. Харийн орны хүн ингэж их эх оронд минь хайртай байхад бид why үлгэр жишээ авдаггүйм бээ?! Бас нэмж хэлэхэд өөрөөс нь зөвшөөрөл авж энэ мэдээлэл бичсэн ба заавал надтай ирж танилцах биш , Зүгээр л татсан тамхи,уусан идсэн хогоо зүлэг цэцэгрүү хаях биш ,хогийн саванд хийгээчээ хүмүүсээ гэж эмээ хэлж байгаа шүү!
Эмээгийн тарьж ургуулсан, цэцгийн хүлэмж рүү зарим залуучууд “Шээж” орхидог.