Хятадын Чунцин хэмээх томоохон хотын нэгэн орон сууцны цогцолбор барилгын оршин суугчид гэрээсээ орж гарахдаа багахан хэмжээний аялал хийдэг. Жижигхэн гүвээн дээр баригдсан энэхүү олон давхар байрны гол зам нь дөрвөн давхар ороомог хэлбэрийн замтай холбогддог бөгөөд хятадууд үүнийг “шидэт зам”, “толгой эргүүлэм зам” гэж нэрлэдэг аж.
Ерөнхийдөө тус хот инженерийн ер бусын байгууламжуудаараа ихэд алдартай. 30 сая орчим хүн амтай, Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог тус хот даваа гүвээ ихтэй болохоор “уулын хот” хэмээх нэртэй. Барилгуудаа даваа гүвээн дээр их барьсан байдаг болохоор таван давхар зам ч байдаг. Галт тэрэг нь өндөр цамхгуудын дундуур дайрч өнгөрдөг, автомашинууд нь барилгын дээвэр дээгүүр явдаг гэдэг сонин тогтоцтой.
Харин энэхүү орон сууцны барилгын оршин суугчид өдөр бүр дөрвөн давхар тойрог замаар аялж, дөрвөн удаа 360 градусын эргэлт хийж байж гэртээ очдог.
Энэхүү “толгой эргүүлэм” зам хотын төвийн Цянбэй дүүрэгт байрлалтай. Уг зам гүвээн дээр барьсан байрны гол замтай холбогддог.
Үүнээс гадна байрны доод талын хоёр давхрыг авто зогсоол болгон ашигладаг бөгөөд автомашинуудаа хоёр эгнээтэй замд ч зогсоол болгон байршуулах боломжтой.
Оршин суугчид нь дөрөв тойрдог энэ замаас уйдсан гэнэ. Гэхдээ зарим нь үүнийг “инженерийн урлагийн бүтээл” хэмээн өндрөөр үнэлдэг байна.
1 comment
Зам нь шаваргүй, нүхгүй болохоор манайхны толгой эргээд …