Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр шүүн хэлэлцээд, хэрэгсэхгүй болголоо. Өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал хаалттай хуралдсаны эцэст УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн юм. Уг хуулийн заалтад “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн зүйчилсэн байдаг.