ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сансарт зэвсэг байрлуулахыг татгалзах саналыг тусгажээ. Тэрбээр НУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хельсинки хотод уулзах үеэрээ зэвсгийн тоо хэмжээг бууруулах, зэвсэглэлд хяналт тавихад чиглэгдсэн хэд хэдэн тодорхой санаачлагуудыг танилцуулахдаа дээрх саналыг гаргасан байна.
“Politico” сонины мэдээлснээр баримт бичиг нь орос болон англи хэлээр бэлтгэгдсэн “Зэвсэглэлд хяналт тавих асуудлаархи яриа хэлэлцээ” нэртэй санамж бичиг байсан аж.Санамж бичигт Стратегийн давшилтын зэвсгийг цаашид бууруулах, хязгаарлах арга хэмжээний тухай Орос-Америкийн гэрээг 5 жилээр сунгах саналыг дэвшүүлж, дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээний хүрээнд хүлээсэн талуудын үүрэг хариуцлагыг дахин батлах шаардлагатайг дурджээ.