Төрийн ордон сүндэрлэсэн их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр гадны жуулчин гитартай дуулах нь аливаад сониуч манайхны анхаарлыг татаж, олон хүн цуглах шалтгаан болжээ. Эх нутгаасаа монголын үзэсгэлэнт нутгаар аялж, хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншилтай нь танилцахаар ирсэн гадны иргэн үүргэвчтэй цүнхээ урдаа дэлгэж, дуулж байгааг харсан хүнд өрөвдмөөр сэтгэгдэл төрүүлнэ.
Баргил хоолойгоор эх нутгаа санагалзах шиг дуулах Орос жуулчинд лав золгүй явдал тохилдсон нь хэнд ч ойлгомжтой. Тэр халаасны хулгайчдад бичиг баримт, мөнгөө алдсанаас болж 10 гаруй хоног дуулж байгаа аж. Талбайн зурагчдын яриснаар анх ядарч зүдэрсэн байдалтай, сахал үс нь ургасан, өмд нь ноорхой ирсэн гэнэ. Зурагчин н.Доржхандын хэлснээр “Хөөрхий минь хүний нутагт таних хүнгүй, идэх хоол, унтах газаргүй хэцүү л байгаа байх. Шинэ өмд авч өмссөн бололтой. Энэ хүн өглөө оройдоо ирж дуулчихаад л “монтел”-ыг чиглэн явдаг юм. Хаана хонодог юм бүү мэд. Сайхан ч хоолойтой, хөдөлмөрлөж мөнгө олж байна штээ. Хүмүүс их цуглаж, мөнгө өгдөг. Өдөртөө барагцаагаар 50-100 мянган төгрөг цугларчихдаг юм шиг байна лээ” гэсэн юм.
Улсын баяр наадмын үеэр жуулчид манай орныг хамгийн их зорьдог. Энэ үеэр чоно борооноор гэдгийн үлгэрээр халаасны хулгайчдын “ан” жуулчид болдог нь нууц биш. Тухайлбал, гадны жуулчдын камер, зургийн аппарат, хэтэвч гээд л авч болох бүхнийг тэд “суйлна”. Тиймээс ч жуулчдад хамгийн халгайтай орны тоонд манай улс данслагдсан байдаг нь ичмээр. Ирсэн нэг нь хэзээ ч эргэж ирэхгүй, дээрээс нь “Тийшээ хэзээ ч битгий зүглээрэй!!!” гэж бусдадаа захиж байна.
14 comments
Яанаа ичиж үхмээр юмаа.
zas unen ch umuu hudal ch umuu gadnii hog shaaruud Mongoliin neriig unagah fiar hiij baigaa ch umu er ni ali ali taldaa acuudal baidag um shig bn ingej Mongold umaa aldcan gej gadnii hevleluuded gargaj muu fiaraa hiij bui bololtoi umbolgon gadniihnii zov um bolgon Mongolchuudiin buruu gej uv baihav olon juulchin dotor oliggui garuud neleed bii shuu neg uhriin ever dorgivolmyngan uhriin ever dorgino gej bn shuu
suhiin talbaig guilgachin mongo guidag talbai bolgoj bolohgui ee naadah chin harvaas zugeer l show hiij mongo olj bui hermel bna sh de SU Batboldoo ezen haan bolon ih janjnii talbai deer iim met uildel huuliar bolohgui sh de oor gazart hooj yavuulaach yu hiigeed bna
yum bolgond mongolchuud buruutai meteer bichih ene metiin lalar hujaagiin garaltai setguulchdiih huug ni alah san gadnii neg muu guilgachin mongold ireed mongo olood bgaa ni bidnii buruu yu harin manai ard tumen ogoomor uchraas mongo ogch bna sh de uuniig hooj yavuul TENEG IVAN aa orosuud avaach ee oros l iim bdag sh de
яг үнэн юм ууда, холбогдох газрууд сайтар шалган нягтлаад үнэхээр үнэн бол зохих хэмжээний туслаж үзүүлээд даруй явуулах хэрэгтэй. Улс орны нэр нүүрийг түлж бн шүүдэ, зориудын явуулга ч юмуу хэн мэдлээ !!!!
Xairan talbai. Ingvvlj boloxgvi shdeee. Oorsdiin mongolchuud guilga guixaar xoogood baidag baijiij ene noxriig bolxoor yax ch gvi. XOOJ YABUULAACHEE
gadni orond baruund yag iim osgogch gitartaigaa duuldag humuus baidag
Duulna gesen zorilgotoi irsen baihaa,hamag hogjim heregsel ni belen baina
За боль боль. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр…. Битлзийн хөшөөний дэргэд дуулж байхад нь ярилцаж үзсэн. Шал худлаа юм ярьж байх чинь билээ. Доорх хүний хэлсэн шиг гадны янз бүрийн юмнууд ирж хоолны мөнгө салгадаг газар болцымуу хаашаа юм. Дээр нэг авгай бас худлаа яриад л гуйлга гуйгаад байдаг бсн. Битгий мөнгө өгөө, монголчуудаа. Өгмөөр байгаа бол ядаж өөрсдийхөө гуйлгачидад өг!
buzriin hogiin hulgaich mongolchuud
хараал идсэн халаасны хулгайчид муусайн үхвэл таарсан новшнууд хөдөлмөр хийж амьдрах гэж яваа нэгнээ юу ч болоогүй юмшиг хоосолдог муусайн шимэгчид
Tereljiin tend mongolchuud!!!!!!!!mongol erchuud !!!!!!!!Juulchdiin uursen gar tsunhiig ulaim tsaim deeremddeg bolson bna leee!!!!!!!Arai ichij uhmeer!!!!!!!Unen shdee Mongolchuud halaasnii hulgai hiij odoo buur tsairsan shdee Aimaar bolson shuud l zuuraad avah geed notsoldood bga ym chini!!!!!!!Aprik shig bolson!!!!!!Itgehgui negen baival tereljid ochood hardaa uudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Элчин гэж байдаг бол түүндээ хандах заавар зөвлөгөөг өөрийнх нь улс орон өгсөн баймаар юм
haa gazar adilhan do………….
Энэ нөхөр чинь 14-хоногийн өмнө Улан-үдэд Арбатын гудамжинд ингээд дуулж байсан нөхөр байна