Энэ хичээлийн жилд даун, аутизмтай 2-6 настай хүүхдүүдийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэж, элсэн сургахаар болжээ 2019 онд 10 дугаар цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд тэр хүртэл тус цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг 186 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэхээр болжээ.
Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо өсч байгаа ч дэлхий даяар учир шалтгааныг одоо хүртэл олоогүй. Хамгийн сүүлд гаргасан судалгаанаас харахад 68 хүүхдийн нэг нь аутизмаар оношлогдож байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна.
Уг цэцэрлэгт энэ хичээлийн жилд элсэх хүсэлтэй 2-6 настнуудыг Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэх юм байна. Бүртгэл энэ сарын 20-ноос 24-ны хооронд 09.30-17.00 цагт явагдана. Тусгай цэцэрлэгийн элсэлтийг онлайнаар явуулахгүй. Тодруулбал Цахим бүртгэл болон элсэлтэд: Тусгай цэцэрлэг Сувиллын цэцэрлэг 24 цагийн цэцэрлэг Байгууллагын дэргэдэх цэцэрлэг Төрийн өмчийн цэцэрлэгт элсэн суралцах зорилтот бүлгийн хүүхдүүд хамаарахгүй юм. Тэд уламжлалт аргаар бичиг баримтаа бүрдүүлж, харъяа цэцэрлэгт хандсанаар уг цэцэрлэгт элсэх боломж бүрдэх юм.