Энэ 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар оросуудын машины зээлийн хэмжээ нэмэгдсэн хэмээн зээлийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг “Эквифакс” компани мэдээллээ.
Статистик дүнгээр, 2018 оны эхний улиралд нэг зээлдэгч дунджаар машины зээлд зориулж 640 мянган рублийн зээл авч байсан бол хоёрдугаар улиралд 658 мянган рубль болж нэмэгджээ. Гэхдээ бүс нутгаар авч үзвэл зээлийн хэмжээ Москва хот болон Москва орчим илүү өндөр 850 мянган рубль байгааг компани онцолсон байна.