2018-08-08 09:411min00

Уурхайд ажиллаж байсан иргэн АРСЛАН ЗААНЫ СОЁО олжээ

zaan

Ховд аймгийн Мянгад сумын иргэн Б.Одбаяр Дорнод аймгийн Баяндун сумаас арслан зааны соёог олж, Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Зургадугаар сарын 27-ны өдөр тэрбээр сумын уурхайд ажиллаж байхдаа олдворыг санамсаргүй илрүүлжээ. Энэ талаар тэрбээр “Би Дорнод аймгийн уурхайд түр хугацаагаар ажиллаж байсан юм. Нэг том, хоёр жижиг соёо гарч ирсэн. Том нь 1 метр 20 см, хоёр жижиг нь 30, 30 см хэмжээтэй. Олсон даруйдаа хаана хандахаа мэдэхгүй нилээн удсан. Одоо уурхай нь ажиллахгүй байгаа” хэмээжээ.

Б.Одбаяр хосгүй үнэт олдворыг энэ сарын 3-нд холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Арслан зааны соёог Палеонтологийн хүрээлэнгийн хамгаалалтад авсан бөгөөд мэргэжилтнүүд 15-35 мянган жилийн өмнөх арслан зааны соёо байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.