“Киви”-гийн Ука “INTRO” шоуны үеэр зодоон хийжээ

Хөдөлмөрч зан, дайчин байдлаараа залуусыг байлдан дагуулсан “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр урлагийнхан дундаа нэлээд карьер өндөртэй нэгэн. Саяхан шинэхэн уран бүтээлээ өлгийдөн олон түмнээс стилль имидж өвөрмөц байлаа хэмээн өндөр үнэлгээ аваад байсан юм.
Тэр саяхан болсон “INTRO” гэх томоохон шоунд сархад хүртэн нэгэн эмэгтэйтэй зодолдож буй нь папараццичдын дуранд өртжөө. Нэлээд нас тогтсон эмэгтэй рүү чухам яагаад өөрөөсөө эгч ээж шигээ хүн рүү ийн агсамнаж дайрах болсон нь тодорхойгүй байна.
Сархданд нэлээд халамцсан Ука давшлаад тогтохгүй болохоор нь арга буюу хамгаалагчид ирж түүнийг хүчээр салган авсан юм. Олон түмэнд хүндлэгдэж байсан дуучин Ука ийн бүсгүй хүнд баймааргүй бүдүүлэг зан гаргасан нь харамсалтай. Саваагүй зантай бол сархад бүү зоогло хэмээх үгийг санаж явах нь цаашдаа зүйтэй болов уу. Сайн нэрийг олоход хэцүү ч, алдахад дэндүү хялбар гэдэг нь энэ буюу.