Алтанцөгц суманд 10 гаруй айл, хүнсний дэлгүүр үерт автжээ

2018-08-07 17:001min0
us

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төв буюу Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 10 гаруй айл, усанд автжээ. Мөн хүнсний дэлгүүр, худаг, ариун цэврийн байгууламжид ус, шороо дүүрсэн байна.

Сумын Засаг дарга С.Бекетийн хэлснээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хурал зарлаж, үерийн голомтод ажиллаж байна гэдгийг хэлэв.  Алтанцөгц сум Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 44 км зайд  оршдог. Нийтдээ 230 өрхийн 900 гаруй иргэн амьдардаг байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй