Наймдугаар сарын 11-нд нар хиртэнэ гэж “dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг нар хиртэлт 5.58 цагт эхэлж, 7.23 цагт дуусах аж. Нар бүтэн хиртэхгүй бөгөөд дэлхийн олон оронд хэсэгчилсэн байдалтай харагдах гэнэ. Европын хойд болон зүүн хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад тод харагдана.
Өнгөрсөн долдугаар сарын 13-нд нар хагас хиртэж, 27-нд сар бүтэн хиртсэн. Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт наймдугаар сарын 11-ний үдээс хойш 5:56 цагт эхэлж 7:23 цагт дуусна гэжээ. Хиртэлийн хамгийн дээд түвшин 6.40 цагт ажиглагдана гэжээ.
1 comment
11-ний үдээс хойш 5:56 цагт эхэлж 7:23 цагт ….ҮДЭЭС ХОЙШ ГЭЖ БИЧЧИХЭЭД 17 ,23 МИНУТ ГЭЖ БИЧИЖ СУРААЧ ТЭНЭГ МИНЬ