Хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг, дархлааны системийг дэмждэг химийн бэлдмэлүүдийг витамин буюу амин дэм хэмээн нэрлэдэг. Амин дэмүүд нь бидний идэж буй хоол хүнсэнд их хэмжээгээр агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгцээт амин дэмээ олж авдаг. Гэсэн хэдий ч хэрэгцээт хоол хүнсээ олж идэж чадахгүй байгаагийн улмаас хүн амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс энэ үедээ биед хэрэгцээт амин дэмээ нөхөж авахын тулд нэмэлт витамины бэлдмэл хэрэглэх шаардлагатай болдог. Ингээд 20-40 насны хүмүүс дараах витаминыг хэрэглэх нь зүйтэй аж. Үүнд,
А амин дэм – Нүдний хараанд чухал нөлөөтэй
В6 – Дархлааны системийг дэмжиж, зохицуулах үйлчилгээтэй
В12 – Бодисын солилцоог хэвийн явагдахад тусалж, мэдрэлийн системийг дэмждэг.
C – нүд, дархлааны систем, зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.
Кальци – яс, шүд, биеийн жингийн хэвийн байдалд эерэг нөлөө үзүүлдэг.
D3 – Кальци болон Д3 нь харилцан бие биенийхээ ясанд шимэгдэх явцыг дэмждэг бөгөөд Д3 нь яс, шүд, дархлааны системийг дэмждэг, архаг хууч өвчний эсрэг үйлчилгээтэй.
Е – Зүрх болон хавдар тусах эрсдэлийг багасгадаг.
Фолийн хүчил – Ургийн гажиг үүсэх болон даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг.
Төмөр – эрч хүчийг нөхөж, дархлааны системийг дэмждэг.
Магни – Даралт ихсэх эрсдэлийг бууруулж, биеийн бүх эд эрхтэнг дэмждэг.
Омега 3 – Зүрх, яс, арьс болон үсэнд тустай төдийгүй үр хөврөлийг дэмждэг
1 comment
Энэ витаминтай витамингүй 80-аас дээш настангуудынсургаалыг сонс.