Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудаж уулзсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Турк Монголын хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүдүүд авч явсан гэх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Ямартай ч Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдод Гадаад Харилцааны сайд дуудаж уулзаж тодорхой чиглэл өгөн буцаасан байна.
Долдугаар сарын 31-нд Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой Монгол Улсад оршин байгаа ФЕТО байгууллагатай холбоотой мэдээлэл бүхий захидал ирүүлсэн юм. Үүнд,
“ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм. Бид уг террорист байгууллагатай холбоотой Турк Улсын болгоомжлол болон цаашид гарч болох үр дагавар, хүлээлтийг Монголын талын эрх баригчидтай байнга хуваалцсаар ирсэн билээ.
ФЕТО байгууллагын гишүүдийг шударга шүүхийн өмнө шүүх нь бидний хувьд зүй ёсны хүлээлт юм. Харин Монгол Улсын зүгээс уг байгууллагын эсрэг чухам ямар арга хэмжээ авах нь Монгол Улсын Засгийн газрын эрх юм. Турк Улс нь бусад улсын дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс оролцдог улс биш.
Тиймээс ч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж, эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна.
Туркийн Гадаад хэргийн яам Анкара дахь Монгол Улсын Элчин сайдыг дуудаж уулзсан бөгөөд Турк Улс өөрийн байр сууриа илэрхийлж, Монголын талын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байна.
Иймд ФЕТО байгууллагын Монгол Улсад явуулж буй худал мэдээлэл түгээх, олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж, улмаар олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа нь нөхөрсөг монголын ард түмэнд аюулын харанга дэлдэж байгаа явдал хэмээн үзэж байна.
ФЕТО террорист байгууллага болон түүний Монгол дахь тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг Монголын эрх баригчид авна гэдэгт найдаж байна” гэжээ.
Элчин сайд Р.Болдыг эх оронд дуудан ирүүлсэн нь Туркийн талаас илэрхийлж буй дээрх байр суурийн эсрэг манай талаас үзүүлж буй хариу үйлдэл бололтой.
Р.Болдыг