Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн заалнаас химийн бодис илэрчээ. Энэ тухай өчигдөр Онцгой байдлын албанд гаднын улсаас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл 16.35 цагийн үед дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд хамтран 30 минут шалгалт хийхэд Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN 1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцаганд савлагаатай бодисыг битүүмжлэн, үндэсний аюулгүй байдлын агуулахад аваачсан байна.