Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалж гэмтээжээ. Түүнийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь ямархуу байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар тус дүүргийн Хэвлэлийн албанаас “Дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон бөгөөд одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх мэдээллийг өглөө. Алба хаагчид “Б.Амартүвшин даргыг хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн байна.
Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг юм.