Хан-Уул дүүрэг XIII хорооны нутаг “Туул” тосгонд зургаан настай хүү галзуу адуунд хазуулсан хэрэг энэ сарын 28-нд гарчээ. Хүүгийн ээж Э.Буян-Өлзийгийн хэлснээр галзуурсан адуу ойролцоо байсан хэдэн малыг хазаж гэмтээн гэрийнх нь гадаа ирэх үед нохой нь боргон дайрсан аж. Адуу цааш явахад араас нь нэхэж боргосон нохой руугаа гүйж байсан хүүгийн шилбэнээс хазаж, толгой руу нь өшиглөснөөс болж долоон удаа оёдол тавиулжээ.Хүү болон хазуулсан үхэр, малд галзуугийн эсрэг тариа тарьсан байна. Харин адуунд хазуулсан нохойнуудыг буудаж устгахаар болжээ.

Үүссэн асуудалтай холбогдуулан хэсгийн малын мэргэжилтэн Т, болон “Туда” малын эмнэлгийн эмч Н нар ирж, шинж тэмдгээр нь адууг галзуурсан  гэж үзсэн ч барьж чадаагүй байна. Харин тэндэхийн оршин суугч гахайчин залуу адууг барьж тогтоосон гэнэ. Дараа нь Онцгой байдлынхан ирж адууг авч явсан бөгөөд өчигдөр өглөө үхжээ.  Эмч, мэргэжилтнүүд адуунд шинжилгээ хийгээд устгасан байна.  Одоогоор галзуурсан адууны эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа аж.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн