Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт энэ сарын сүүлчээр бүсийн наадам болно. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллана.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулах аж. Мөн хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлснийг иргэд, наадамчид сайшаалтай хүлээж авч байгаа. Цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан билээ. Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ жишгээр зохион байгуулах аж.