Говь-Алтай аймгийн Чандмань суманд өнгөрсөн амралтын өдөр цас орж шуурсан байна. Тус аймагт энэ долоо хоногт үргэлжлэн хур тунадастай байх аж. Энэ сарын 25-26-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороотой. Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа нь зарим нутгаар ган тайлагдаж зуншлага сайхан болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.