Хотын дарга асан Эрдэнийн Бат-үүлийн санаачлан эхлүүлсэн Даншиг наадам 8-р сарын эхээр болно. Хот 800 сая төгрөг зардалдана гэсэн мэдээ хараад өөрийн эрхгүй тэснэ тэснэ гэхэд арай ч дээ одоо болоо юм биш үү??? хэмээн тэсгэл алдан тэсэрч бичиглэв.
Яг энэ Бат-Үүл мэтийн цаад зорилго мөн чанарыг нь ойлгохгүйгээр Харийн Мөнгө Хүүлэгчдийн хорон бодлогыг Монголд гардан хэрэгжүүлсэн мухар сүсэгт ардчилагчдаас болж бид яаж хохиров. Өрөндөө баригдсан ард түмэнтэй, өвчиндөө шаналсан газар нутагтай л үлдлээ. Монголын ард түмэн бид энэ Ардчилал, Чөлөөт Зах зээлийн номлол ярьсан Харвардын гэрчилгээтэй хар хувраг либералчдад яг л шашин хэмээх номлол тэвэрсэн шар хуваргуудтай адил ИТГЭЖ-НАЙДАЖ-ГОРЬДОН бүгдээрээ бултаараа АМЬ-АМЬДРАЛ-ТАВИЛАН-гаа даатгаад яав ??? Даан ч яав даа та нар??? Биднээс өөр эх орон газар нутагтай юм шиг, бидэнтэй ижил тавилангүй юм шиг, хүний хүрэн бөөртэй бутач хүүхэд шиг яав биднийгээ??? Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие 1990 оноос өнөөдрийг болтол Монголд өрнөсөн ихэнх зүйлийг сайн мэдэх, гол дүрийн тоглогчдийг ихэнхийг нь таньдаг, танихгүй ч сайн мэддэг хүний хувьд яавал бүгдээрээ ХАМТАРЧ ЭВЛЭЖ НЭГДЭЖ Монголоо Монголчуудаа сэрээж босгож, хөгжиж, дэгжиж, дэвших үү??? гэж санаа зовон ОНОШ -ГАРЦ-ГАРГАЛГАА өөрийнхөө хэмжээнд бүтээж түүнийгээ бусадтайгаа хуваалцан тэмцэж зүтгэж яваа нэгэн. Аминд тулсан хамгийн эхэнд зайлшгүй эхлэх засах залруулах зүйл бол БИДНИЙ ТАРХИ. МОНГОЛ ОЮУН ОЙ БИЛЭГЭЭ сэрээж мансуурал, мунхралаас нь салгах!!! Жишээ нь энэ ДАНШИГ НААДАМ гэгчийн тухайд. Үүсэл нь Манжийн хаанд зориулсан ард түмнийх юм шиг найруулсан Түвд шашны зан үйл ёслол.
Өнөөдрийн хувьд Үндсэн хууль зөрчин Түвд шашинтай ямар ч хамаагүй сонирхдог ч үгүй Улаанбаатар хотын харьяалалтай болон Монголын иргэдийн хотын төсөвт төлсөн газрын төлбөр болон бусад төлбөрийн мөнгийг Түвд шашныханд бусад шүтлэгтнүүдээс давуу байдал олгон өгч байна.
Иймд Хотын захирагчийн Даншиг наадам зохион байгуулах шийдвэрийг нь мөн төсвөөсөө аль нэг шашныг онцгойлж болохгүй Үндсэн хуулийн зарчим зөрчин Мөнгө өгч буй үйлдлийг нь Үндсэн хуулийн цэцэд хандаж болиулах ёстой!!!.
Ард түмээн та бүхэн минь өнгөрсөн 28 н жилийн амьдралаа сайн бодоцгоодоо!!! Ямар сайхан диваажин амлаж харь Америк хэлээр ардчилал хүний эрх, эдийн засгийн либерал ном айлдлаа!!!! Бидэнд ямар ч ойлгомжгүй инфляци, дипляци, GDP, девалваци, бизнес, маркетинг, реклам, лизинг, бонд, маркет ( ум дарь суха хум маани)гээд л харь үгс хэлж ухаантай царайлсан Харвард, Стэндфорд ,Колумбийн Их сургууль төгссөн гэгдэх номлогчид. Яг Тангад хэлээр ном уншдаг Дарамсалад шашны дамжаанд хамрагдсан лам нартай адил. Америк хэлээр номлол айлдсан хар хуврагууд, Тангад хэлээр номлосон шар хуваргуудын юу ярьж байгааг ард түмэн ойлгохгүй мөртлөө мухраар итгэн сүсэглэж, амьдралаа, ирээдүйгээ түүхээ үрсээр, устгасаар!!! Эх орон,эх нутаг минь ухуулж төнхүүлж сүйрсээр!!! Одоо болсон биз дээ Монголчуудаа??? Эх орон газар нутгаа, өөрсдийнхөө өнгөрсөн одоо ирээдүйгээ золин солих тийм их үнэ цэнэтэй зүйл гэж үү энэ харийн энэ номлол.
“Хар гэртээ хаан, бор гэртээ богд бай” хэмээн захисан бус уу!!! Өвөг дээдэс минь??? Их хаан эзэн Чингис хаань үр хойчис бидэндээ бүтэн улс саруул ухаан үлдээсэн шүү дээ !!! Алдсан боломж, алдагдсан заяа, өнөөдрийн гутамшигт ахуй амьдрал, ирээдүйд үр хүүхдүүд минь харийн боол болох ийм их үнэтэй гэж үү? “Санжийн Баярын хар толгой, Эрдэнийн Бат-Үүлийн буурал толгой”. Бид л өөрсдөө мунхралаасаа салж оюун санааны алуурчдад мэхлэгдэхээ болиогүй цагт дараа дараагийн хар шар буурал толгойгоо тавих мэхлэгчид улам ихэсхээс цөөрч буурахгүй!!! (өнөөдрийн Ч.Хүрэлбаатар,Занданшатар мэтийн Америкистүүд, Лүндээжанцан мэтийн Түвдистүүд..)
Яагаад гэвэл биднийг харанхуй мунхаг байлгаж, тогтолцоотой биш хүнтэй тэмцэлдүүлж, өвчнийхөө оношийг зөв тогтоож эмчлэхгүй зөвхөн өвдөлт, илрэлүүдийг өнгөц түр эмчлэн байнгын өвчтэй өөрсдөөс нь хараат,хамааралтай, хяналттай байлгах нь өнөөдрийн Монголыг захирч буй харийн мөнгө хүүлэгчдийн үндсэн арга. Монголчууд бид эхлээд оюун санааны, дараа нь өрх гэр бүлийн ба ахуй төрийн тусгаар тогтнолоо буцаан олж авах түүхэн цагт иржээ!!! Харь Америкизм ба Түвдизм хоорондоо нэрлэгдэх харагдах байдал нь өөрч биднийг хорлон мөхөөж буй арга зүйгээрээ усны дусал мэт адил. Хэрэв бид 400-аад жил Манж Хятадын хорон бодлогын золиос болж Түвдизмд мунхраагүй бол 1990 онд тэгж хурдан Америзмийн ардчиллын үлгэрт итгэж хохирохгүй байсан гэдэгт надтай адил итгэл үнэмшилтэй Монголчууд санал, онош нийлдэг билээ. Ингээд Монгол дахь Түвдизмийн тухайд дурдсу!!! Хэрэв энэ лам нар ярьж сурталчилж байдаг тэр бурханы сургаал номлол юу байдаг юм бүхнээ Монголоор олон түмэнд тайлбарлаж ард түмэн нь гэгээрч байвал миний хувьд тэднийг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн.
Олон ч сэхээтэн оюунлаг хүмүүс ,шинжлэх ухааны салбарынхан мөн тийм бодолтой байдаг бололтой. Ухаарч ойлгосон хүмүүс нь тэр ШАГЖААМУНИ эсвэл Лувсандагва ламыг бурханчлан шүтээд, өөрсдөө ухаарч гэгээрч чадахгүй заавал байнга хэрэг болсон үед нь уншиж сэхээрэх чадавхитай дараагийн түвшний хүмүүс нь Ганжуур, Данжуур ч юм уу Бодь Мөрийн Зэрэг гэх мэт номлолуудад нь сүсэглээд, харин өөрсдөө уншаад эс ухаарах,үл ойлгох хүмүүс нь Лам нараар уншуулж даатгуулаад мөргөөд явж байх маш энгийн төөрч самуураад байхаар юм биш шүү дээ!!!.
Ялангуяа лам нарын үндсэн үүрэг бол мөргөлчдөд зориулж номлолоо тайлбарлаж өгөх, номлолоо ойлгуулах үүднээс мөргөлчдөд зориулан, дүржүүлж, дүрсжүүлж, хэлбэржүүлсэн шавар, будмал, зурмал бурхан нэртэй ” үзүүлэн” харуулан ёслол хийх юм. Үүнээс хэтрүүлэн бусдын оюун санааг Эзэмдэх гэж оролдох, сүсэг бишрэлээр өргөн барьсан өглөг хандиваас өөр эд хогшил мөнгө авах зэрэг нь анх ШАГЖААМУНИ номлолоо айлдаж байсан үед байгаагүй харин ч ШАГЖААМУНИ ирээдүйд буруу бусармаг этгээдүүд нэрийг нь ашиглахыг мэдэж зөгнөн ” Миний номлолыг миний нэрийг барьсан шавь нар минь л ирээдүйд будлиулна” хэмээн санаа зовнин захисан байдаг.
Миний хувьд хүн төрөлтнүүдийн шүтэх, сүсэглэх, мөргөх жамын эрхийг хүндэтгэн үздэг “ҮНДЭСТЭН” болгон өөрсдийнхөөрөө “ҮНДЭСТНЭЭРЭЭ” байх ёстой гэж итгэдэг, тэнгэрийн хуулийг дагадаг нэгэн. Мөн би Түвд Шашин судлаач биш, Шагжаамуни ба Лувсандагвыг нь бурхан гэж шүтдэггүй, номлолд нь сүсэглэдэггүй, сүм хийдэд нь очиж өргөл барьц өгдөггүй, тогтсон ханшаар нь төлбөр төлж элдэв харь тангад ном уншуулдаггүй Монгол хүн болой. Бусдыг тэгээд явахад нь Ардчилсан Улсын Эрх Чөлөөт иргэд яахаа өөрсдөө мэдэг, 1992 оны Үндсэн хуулинд ч төр ба шашин тусдаа биесийнхээ хэрэгт оролцохгүй хэмээн зааснаар ханддаг байлаа. Гэтэл сүүлийн 28 жил эрчтэй дэлгэрсэн Шашин хэмээх Түвдизм биднийг хэн болгов??? Яагаад төрийн хэрэгт байнга оролцох болов. Уламжлалт Монголчуудын Шүтлэг мөн юм бол яагаад Ард түмнээ харийн мөнгө хүүлэгчдийн гарт өгсөн, газар нутгаа зарсан Төрийнхөнтэй тэмцэх ёстой атал байнга тэдэнтэй хамт байж тэднийг өөгшүүлж ” засал хийж, арыг нь дааж” ард түмнээ мэхлэж хуурах үйлд нь оролцож ирэв??? Гээд бидэнд Монголчуудад бодох ухаарах тунгаах зүйлс үнэхээр их болжээ. Мөн энд онцлон дурдах нэг зүйл байгаа нь:
Миний бие Буддын гүн ухаан судалсан, номд нь гүнзгий нэвтэрсэн, гэгээрсэн өнөөдрийн Монголд дэлгэрч буй ТҮВДИЗМИЙГ шүүмжилдэг, жигшдэг засаж зөв голдрилд аь оруулахийн төлөө зүтгэдэг олон сайхан судлаач, лам хувраг байсан эсвэл одоо ч байгаа Монгол болон харь хүмүүсийг таних мэдэх билээ. Тийм хүмүүстэй сэтгэлээрээ чадлаараа хамтран ажиллахийг хүсдэг,хичээдэг. Учир нь өнөөдрийн Монголын ард түмний ядуу зүдүү амьдрал, харийн мөнгө хүүлэгчдийн өрийн дөнгөд дөнгөлөгдсөн шалтгаан нь бидний тархинд итгэх ёсгүйд итгэснийх, сүсэглэх ёсгүйд сүсэглэснийх, мөргөх ёсгүйд мөргөснийх буюу ” мухардсан сүсэг” нийтээрээ мунхарсанд байгаа юм. Та бүхэн минь мэргэн оюунаараа тунгаан шингээж Өвөг Дээдсийнхээ захиж үлдээсэн Авах Гээхийн Ухаанаар хандаарай. Ингээд “Монгол ухаан есөн эрдэм” номныхоо дээрхи сэдэвтэй холбоотой бүлгээс хэсэгчлэн толилуулая.
http://www.sonin.mn/blog/bayarkhuu/74732
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
4 comments
Монгол хүн бүр нэгийг бодох цаг болсон шүү?????????????????????
Социализмын үед хүн бүр тэгш сайхан амьдраад болоод байсан. 1990 онд ардчилагчид гарч ирээд БАЯН амьдардаг болгоно? гээд төрийн эрхийг авсан нь үнэн… Харин одоо ямар болоод байна. АРД ТҮМЭН НЬ ӨР ЗЭЭЛЭНДЭЭ БАРИГДСАН. ГАЗАР НУТАГ БАЯЛАГАА ГАДНЫ ХҮМҮҮСТ өгчихсөн ДҮР ТӨРХТЭЙард түмэн ядуу зэлмүүхэн хоногийн хоолтойгоо л амьдарч байна.
ядуу гэж мөнгөгүйгээ л хэлдэг байх. манай монгол ямар баян гэдгийг мэдхүү. лам нар төрийн хэрэгт оролцдог байсан бол монгол ингэж өрөнд орохгүй л байсан байх. юм л бол ядуу байна гэж шашинд буруу өгөхөө болих хэрэгтэй. аливаа шашин гэгээрэл зааж өгсөн байдаг . сэтгэлээрээ баян бай. шашин биш бид өөрсдийгөө л ийм арчаагүй байдалд оруулсан . хувийн зүгээсээ наадмыг нь биш цам харайхыг дэмждэг
Өнөөдрийн Монголын ард түмний ядуу зүдүү амьдралын шалтгаан нь МОНГОЛЫН ТӨРД СЭТГЭЛГҮЙ, МЭДЛЭГ, ЧАДВАРГҮЙ, ШУНАХАЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧДИЙГ , НАМУУДЫГ ГАРГАСАНД ОРШИНО.