Говь-Алтай аймгийн Чандмань суманд  өнгөрсөн амралтын өдөр цас орж шуурсан байна. Тус аймагт энэ долоо хоногт үргэлжлэн хур тунадастай байх аж. Энэ сарын 25-26-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороотой. Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа нь зарим нутгаар ган тайлагдаж зуншлага сайхан болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн