Манай гарагийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог Таж Махалын бунханд хүнд хэцүү цаг үе ирээд байна. Агаарын бохирдлоос үүдэн гантиг чулуунууд нь шарлаж, шал, хана хагарч үгүй болсон 400 гаруй жилийн настай энэ бунхан газрын хөрснөөс арчигдаж магадгүй аж. Уг байгууламжийг сэргээх боломжгүй бол буулгаж нураах, эсвэл хаахыг тус улсын Дээд шүүх Уттар-Прадеш мужийн удирдлагаас шаардсан байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Таж-Махал өнгөө алдан ногоорч, шарлан хувирах болсон нь аричлгаа тодорхойгүй хэмжээгээр дутсаных бөгөөд анхаарахгүй бол түүхэн дурсгалт байгууламжаар мөнгө олдгоо зогсоохыг шаарджээ. Өдгөө ТажМахалыг тус улсын техникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн баг засаж, сэргээх төсөл хэрэгжүүлэх болсон бөгөөд сар бүрийн эцсээр ажил ямар шатанд явж байгааг хэлэлцэж, тайлагнах аж.
XVII зуунд энэ барилгыг босгоход Шах-Жаханы сан хөмрөгөөс 32 000 000 рупий зарцуулагджээ. Хааны хайртай эхнэр Мумтаз-Махалын бунхны тэр үеийн зарлага нь өнөөгийн 827 000 000 доллартай тэнцэнэ. Харьцуулбал: Дубайн Бурж-Халиф цамхагийн зардал энэ мөнгөнөөс 1.8 дахин их юм. Бунханыг барихад 1000 заан барилгын ажилд оролцож, тус бүр нь хоёр тонн жинтэй чулуун блокыг чирж байв. Амьтад өдөрт 250 000 литр орчим ус уудаг байжээ.