2018-07-20 16:031min02

Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо

sarangee

Хуульзүйн сайд асан Г.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан дуулианы эзэн Г.Сарангэрэлд Баянзүрх, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван  жилийн   хорих ял ногдууллаа. Шүүхээс  Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар нээлттэй хорих байрт ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.