Зургадугаар сард аагим халуун төөнөж ихэнх нутгаар гандуу ган ганчигтай байсныг шагширч, хүчээр хэд хэдэн удаа үүл буудаад ч амжилт олоогүй монголчууд сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон усархаг борооноос залхаад байна. 1961 онд анх үзэгчдийн хүртээл болсноор ард түмний сэтгэлд хоногшсон “Алтан-Өргөө” киноны гол дүр Сүмбээг буруутгах, гуйж шалах, бүр гөлөг минь гэж хараах хүн ч олон байна.
Сүмбээгийн аав Пагва өвгөн нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг. Гэвч Сүмбээгийн хоёр ах авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөдөгийг үзээгүй хүн байхгүй болов уу. Харин Сүмбээ хурганы арьсаа сэгсэрч ган тайлтал хур бороо оруулдгийг энэ өдрүүдэд хүмүүс “зүхэж”, цөхөрлөө барж сууна. Үүний зэрэгцээ өөрийгөө Их наран хутагт гэж өргөмжилсөн М.Базарсад гэгч баруун аймгуудаар явж хур бороо оруулахыг хурмаст тэнгэрээс хүссэн юм байх. Бороотой өдөр, банштай цайнаас уйдсан хэн бүхэнд дараах хөгжилтэй постуудыг хүргэе.
Б.Цэцэг
[fbvideo link=”[fbvideo link=”https://www.facebook.com/sco.mco.9/videos/659542617713482/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]
2 comments
teneg pizdanuud hur boroo orj bgad bayrla. udahgu elsen tsol afrikaas dor boloh gj bj. jargal daadgu pizdanuud shd
tenger burxan mini xuraa xairlaj xairla