27 мянган төгрөг аваад 100 мянгаар торгуулжээ
2018-07-16 14:521min

Зургаан климетр явсныхаа төлөө гадаадын жуулчдаас 27 мянган төгрөг сүрдүүлэн нэхэж авсан таксины жолоочыг Зөрчлийн хуулийн 5.2.1.1 д зааснаар 100 мянган төгрөгөөр торгосон байна. Улсын их дэлгүүрээс Тэнгэр худалдааны төв (офицер) хүртэл явахдаа гадаадын иргэдээс хэд дахин илүү мөнгө нэхжээ.
Жуулчид дургүйцлээ илэрхийлтэл цуг яваа эмэгтэйг нь элдвээр хэлж ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлган сүрдүүлсэн байна. Бүдүүлэг аашилсан жолоочид бухимдсан гадаадын иргэн “Гадаадын экспатуудын групп” хэмээх бүлгэмд энэ тухай бичсэн нь олны анхааралд өртсөн юм.