Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинээр гурван харцага, зургаан начин төрсөн билээ. Аймгийн арслан цолноос шууд улсын харцага цолтон болсон Завхан аймгийн Отгон сумын харьяат Аймгийн арслан Т.Бэгзсүрэнг нутгийнхний зүгээс хүндэтгэл үзүүлж “Ланд 200” автомашин гардуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд тэргүүн Д.Дагвадорж нар болон Завхан нутгийн алдартнууд оролцсон байна.