2018-07-06 14:471min00

Цахилгааны утас дахин нэг охины амийг авчээ

tog

Саяхан 9 настай хүү тог гүйсэн байсан эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн дуулиан намдаж амжаагүй байтал өчигдөр дахин нэгэн харамсалтай хэрэг гарсан байна.

Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газрын хойно байрлах шонгийн модонд дугуй унаж явсан 7 настай Н хэмээн охин хүрснээр тогонд цохиулан амиа алджээ. Шонгийн модны утас газар хүрсэн байсанд охин дугуйтайгаа явж байгаад санамсаргүйгээр хүрэн ийн амиа алдсан бөгөөд тус хэргийг ЦЕГ шалгаж байгаа ажээ.