Эрүүл мэндийн салбарын 207 байгууллагын ажилтнууд энэ сарын 5 буюу өнөөдөр 08.30 цагаас орон даяар ажил хаяхаа мэдэгдсэн. Гэсэн ч түр хугацаагаар хойшлуулжээ. Өчигдөр орой 17.00 цагт дахин ажил хаялтын талаар шуурхай хуралдааныг Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарлажээ.
Тус хуралдаанаараа ажил хаялтыг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай тус холбооны төлөөлөл уулзалт хийжээ.
Уулзалтаар 26 зүйл заалттай хэлэлцээрийн 24-ийг хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан ч цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариу өгчээ. Тиймээс ажил хаялтаа түр хойшлуулаад байгаа аж. Энэ талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан. Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авснаа мэдэгдсэн.
Тиймээс маргаашийн буюу долдугаар сарын 5-нд хийх ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Харин өнөдөр 10.00 цагт Эрүүл мэндийн яам болон салбарын үйлдвэрчний эвлэл тав таван хүний бүрэлдэхүүнтэй дахин хуралдаж, хоёр заалтаа хуульд нийцүүлэн, хэлэлцээрээ дахин бүртгүүлэхээр тохирчээ.
5 comments
Эхлэсэн ажлаа эцэст нь хүртэл явж зорилгодоо хүрэхгүй төрд үүрэлсэн хэдэн хулгайч нарт хулихдуулаад л байх юм аа. Цалингаа л нэсүүлэх гэж ажил хаяж байж нэмүүлэх л хэрэгтэй ш дээ
Ажил хаялаа л гэнэ хаяаач дээ,хаялаа гээд та нар юу хожих юмбэ
Яамтайгаа нууцаар хэлэлцээр хийсэн гэнэ ээ , мягмар гэдэг хүн.гишүүддээ мэдэгдэхгүй хийгээд засгийн газарт барьцаалагдсан гэж яригдаж бна.үнэн гэсэн шүү эмч сувилагч асрагч нараа…арай ч дээ
Tegeed haeach de .garaachde.zaiga tavij ug.chadhuu
Ene emch nar ajil hayh bsan yum bol ungursun 4 jilin umnu hayhgvi yasan yum bol. Tuhain ved edin zasag unaad T/H-in tsalin bas hetsvv bsan ve shvvdee. Ter ve chin jinhene ajil hayh ve bsan. Getel Zasag olon ter bumin urund daragdaad hamag orlogoo urund ugch bhad tsalin nemne geed dairaad bdag. Za tegeed nemlee gej vzie. Bdal dordnuu gehees deerdehgvi. Tsalin tootsoogvi edin zasgin hvchin zvilsig hargalzaj vzehgvigeer hvchind awtaj nemseneer imvlyatsig hoorogdoj nemseni vr dvn garahgvi. Vvnig dagaad nigmin busad bvlgvvdin baritsah asuudal ihsene. Tuhailbal; bagsh bolon busad turin alban haagchid baritsah bolno. Ene n uuruu urund barigdsan tur bolood nigmin hugjild asar ih daramt bolj togtworgvi bdald hvrgeh ayultai. Ene n hend ch ashiggvi. Zuwhun vvnig zohion bguulj bga hvchind l ashigtai.