Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга н.Атартулга сумынхаа иргэн эмэгтэй Г-г согтуурсан үедээ хэрцгий балмадаар зодож танхайрчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт тус сумын Засаг дарга сумын иргэн Г гэх эмэгтэйг согтуугаар зодож хэл амаар доромжилсон үйлдэл гаргажээ.
Засаг дарга н.Атартулга нь сүүлийн үед байнга согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумынхаа ард иргэдийг хэл амаар доромжлох нь хэрээс хэтэрсэн байна.
Төрийн албан хаагч засаг дарга хүн иргэдээ доромжилж байгаа үйлдэл нь тус суманд төрийн байгууллагын ажил унасан байгааг харуулж байгаа юм. Зодуулсан эмэгтэй Г-н хувьд Засаг дарга н.Атартулгыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа ажээ.
2 comments
Манай төрд дээд шатнаасаа доод шатны бүх дарга нарын суудалд хэн сайн худал хэлж, хэн сайн хулгай хийж чаддаг, архичин завхай боловсролгүй хүний адаг, шаарнууд л суудаг биздээ.
Өвөрт нь ороогүй болохоор тэгээ биз… Муу Засаг ууд хүртэл томордог болжэээээээээээ