11 настай охиныг эхнэр болгож авсан ламд эрүү үүсгэжээ

2018-07-03 17:021min0
nowsh

Че Абдул Карим Че Абдул Хамид гэгч  41 настай эрийг Тайландаас 11 настай охиныг эхнэр болгож авсан хэрэгт нь эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Лалын шашинд эхнэр болох охидын насны доод хязгаар 16 гэж заасан байдгийг зөрчсөн хэргээр хариуцлага хүлээх юм байна. Малайзын эрх баригчид Келантан мужийн нэгэн сүмийн имам /лалын шашны сүмийн ламтан/  11 настай охиноос гадна хоёр эхнэр, зургаан хүүхэдтэй аж.

Охины эцэг, эх нь гэр бүлээрээ Малайзад каучукны үйлдвэрт ажилладаг гэнэ.Че Абдул Карим Че Абдул Хамид болон эхнэр болсон охины эцэг байцаалт өгөхдөө гэрлэлт нь сайн дурын үндсэн дээр байсан бөгөөд охиныг 16 нас хүрсний дараа л гэрээс нь авч явна гэсэн тохиролцооны үндсэн дээр хийгдсэн зүйл гэж мэдүүлсэн аж.  Хятадын “South China Morning Post” энэ талаар мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй