Долдугаар сарын 03-наас буюу өнөөдрөөс ОХУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хариуцлага тооцох тухай шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Шинэ хууль гарснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдээс зөвхөн үнэртүүлж бус, цуснаас нь шинжилгээ авч согтолтын зэргийг тодорхойлох юм байна. Нэг литр цусан дахь спиртийн агууламж 0.3 граммаас дээш байвал хариуцлага хүлээлгэх аж.

Харин үлээлгэж шалгахдаа нэг литр агаарт 0.16 миллиграмм спирт агуулж байвал хариуцлага тооцох ажээ. Энэ хуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд баталгаажуулан гарын үсэг зурсан бөгөөд хүлээлгэх хариуцлага ч өмнөх хуулиас чангарч байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн