Жолооч та аялал, амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа бол тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой явах нь чухал юм.
Хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх, жолооч та явган зорчигч нараа хүндлэн гарц, гарамтай хэсэгт хурдаа сааруулж зам тавьж өгснөөр энэ төрлийн осол, хэрэг буурах боломжтой гэдгийг байнга санаж хөдөлгөөнд оролцоорой.
Амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийн зам болон Улаанбаатар хотоос гарах чиглэл, зуслангийн замд хөдөлгөөний ачаалал их байсан бөгөөд хяналт шалгалтыг байнгын болон хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр зохион байгууллаа.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр найман осол бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байна.