Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар 3 жил дараалан, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 5 жил дараалан тухайн даатгалын сангаас төлбөр, зардал гаргуулаагүй аж, ахуйн нэгж байгууллагыг дараагийн жилд төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс нь 10 хувиар хөнгөлнө гэж хуульчилсан байдаг.
Иймд дээрхи шийдвэрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардал гаргуулаагүй 18 мянга 965 ажил олгогч, ажилгүйдлийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй 6 мянга 842 ажил олгогчид нийт 3.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг энэ онд үзүүлж байна.