“Шөнийн сүм музей” төслийг анх соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 онд санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Өнгөрсөн 7 жилийн хугацаанд “Asia’s got Talent-2015”-ын финалд шалгарч байсан “Хөсөгтөн хамтлаг”, Монгол улсын “Морин хуурын чуулга” болон Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-тай хамтран амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаад бид Нийслэлээрээ овоглосон Улаанбаатар чуулгатай дахин хамтран ажиллахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”-ийн үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлчдийн “Colors of Mongolia” ардын урлагийн гайхамшигт тоглолтыг үзэх боломжтой юм.
Тоглолт 2018 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Чойжин ламын сүм музейн гадаах талбайд 20.30-00.00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний хөтөлбөр:
- 20:30-21:00 Зочдыг угтах
- 21:00-21:10 Нээлтийн үйл ажиллагаа
- 21:10-22:10 “Colors of Mongolia” урлагийн тоглолт
- 22:10-00:00 “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэн болон шөнийн музей үзэх
Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн сүм музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой бөгөөд эдгээр үйлчилгээнүүд тасалбарын үнэд багтсан болно.
“Шөнийн музей – Colors of mongolia”
Тасалбарыг Чойжин ламын сүм музей болон Улаанбаатар чуулгын билетийн кассаар худалдаалж байна.
Мөн “Ноён зууч 1900-1950 дугаарын утсаар захиалж үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Холбоо барих:
Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, I хороо
Гэндэнгийн гудамж
Утас: (+976 -11) 328547, 99904252, 88983838,
(+976 -11) 70118411, 99996615
Фэйсбүүк хуудас:
– Choijin Lama Temple Museum/Чойжин ламын сүм музей
– Нийслэлийн Улаанбаатар чуулга
Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул биедээ эвтэйхэн гуталтай ирнэ үү.
Соёлын өвийг дэмжигч:
– Gandan live house
– Total music
– NCProperty
– Choijin temple restaurant
– APU Co.ltd
– Enoteca wine
– Ноён зууч 1950
– ETV television
– MNB world TV
– Өлзий ТВ
– C1
– Нийслэл Дэлгэц ХХК