2018-07-02 11:311min014

Шинэ уран бүтээл сонсголонтой болсон ч, шүүмжлүүлэв

medee

Шийдсэн СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр оны эхээр хүүтэй болсон. Тэд хамтын амьдралаа эхлүүлж хамтдаа уран бүтээл хийх болов. Хаягдаж үлдсэн Чулуунчимэг ч тэр, Болд ч тэр хувь тавилантайгаа эвчлэрч, хэн хэнээ хүлээн зөвшөөрч байх шиг байна.

Хайртай найзынхаа нөхрийг салгаж авч суусан гэх муу нэр зүүсэн Х.Мөнгөнцэцэг шинэ уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний дуулсан “Хожуу бодлын салхи” дууг нь нөхөр Б.Болд хөгжмийг нь хийж найруулсан гэнэ. Энэ дууны араас удалгүй амраг хосууд хамтарсан шинэ уран бүтээлээ гаргажээ.

Дуу нь PM-ээр хит болж байгаа бөгөөд сонссон хүмүүс “Сонсголонтой сайхан дуу дуулжээ” гэх ч зарим нь “Х.Мөнгөнцэцэг Э.Чулуунчимэгт хүрэхгүй юм байна. Анхны юм гэдэг үнэ цэнэтэй. Б.Болд Э.Чулуунчимэг хоёрыг л ард түмэн сонсоно доо” хэмээн амьдралыг нь дүгнэж байна. Чулуунчимэгтэй хоршиж дасал болсон хоолой мөддөө хоёр дахь амрагийн хоолойтой нь нийж олны чихэнд эвлэртлээ хэсэг хугацаа зарцуулах биз ээ.