Өнгөрсөн шөнө болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий Англи, Бельгийн шигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатай өндөрлөж, цорын ганц гоолыг Бельгийн Аднан Янузай хийсэн билээ.

Гэхдээ энэ гоолоос дутахгүй дуулиантай нэгэн үйл явдал олны анхаарлыг татсан нь Бельгийн довтлогч Миши Батшуайн үйлдэл байлаа. Тэр Янузайг гоол хийхэд хөөрөн баярлаж, Английн хаалганд орсон бөмбөгийг шүүрч аваад хүчтэй өшиглөсөн юм. Харамсалтай нь бөмбөг хаалганы шонд цохиод буцаж ойхдоо Батшуайн толгойд хүчтэй цохисон байна.

Шоконд орсон Бельгийн шигшээгийн довтлогч энэ бүтэлгүйтлийг нь хүмүүс хараагүй байгаасай гэж бодсон ч тэр даруй интернэт орчинд хүчтэй тарсан юм. Удалгүй Батшуай ч бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрснөө твиттер хуудсандаа бичжээ. Тэр “Би яагаад ийм тэнэг юм бэ?” гэж бичсэн байна.

 

 Дараа нь Батшуай өөрийгөө гоолын баярыг тэмдэглэх цоо шинэ хэлбэрийг нээчихлээ гэж хошигножээ. Бельгийн спортын сайт Sporza.be түүний үйлдлийг “Янузайн гоолоос илүү үзүүштэй явдал” гэж нэрлэсэн байна.

[fbvideo link=”https://twitter.com/i/status/1012421879615848448″ width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн