Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1060 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж бүртгэгджээ. Тухайн өдөртөө 384 нь олдсон бол тодорхой хугацааны дараа 676 нь олдож асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Үүнээс 60 хүүхэд нь удаа дараа алга болсон гэх тохиолдол 145 бүртгэгдсэн аж.
Нийслэлийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 10-15 хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирдэг байна. Бүртгэгдсэн дуудлагын ихэнх хувийг олон нийтийн газар эцэг эхтэйгээ явж байгаад төөрдөг тохиолдол эзэлжээ. Мөн зарим эцэг эхчүүд дуудлага өгчхөөд хүүхэд нь олдсон тухай мэдээллийг цагдаагийн газар мэдэгддэггүй байдлаас үүдэн олон хүүхэд алга болж буй мэт харагддаг гэв.
Бага насны хүүдэд алга болсон тохиолдолд ихэвчлэн хоногийн хугацаандаа буюу хэдэн цагийн дотор олддог бол өсвөр насны буюу 13-аас дээш насны хүүхдүүд алга болсон тохиолдолд ихэвчлэн гэр бүлтэйгээ холбоо барилгүй амралт зугаалгад явах, найзындаа хоносон тохиолдлууд их байдаг аж.