УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Дараагаар нь гишүүд горимын санал хэлэв.
УИХ-ын гишүүд “Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргыг 60 тэрбумын асуудалтай холбоотой шалгуулах тухай, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хөндөн асуулаа.
УИХ-ын дарга М.Энхболд: -Би хэн нэг хүнэээс төлбөр тооцоо авч, сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг хийгээгүй гэдгээ өмнө нь ч хэлж байсан, одоо ч бас хэлье. Хүүхдийн асуудалтай холбоотой М.Оюунчимэг нарын гишүүд энэ асуудлаар хэлэлцэж байгаа. Гишүүд энэ асуудлыг хэлэлцээд холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөх хэрэгтэй гэлээ. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлага авлаа.
Үүнтэй холбоотой хууль санаачлагач, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -49 хувийг шилжүүлж худалдах асуудлыг оруулсан хүн нь Д.Эрдэнэбат. Тиймээс би Д.Эрдэнэбатыг ойлгож байна. 49 хувийн асуудал дээр эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа шүү. Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх асуудлыг би оруулсан. Эрдэнэтийг авч үлдэх луйвраа хийх гэж цаг хожих гээд энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал тавиад байна. Томъёолол нь өргөжсөн байж болно.
Би энэ хуулийг дангаараа оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан. Үндсэн хуулийг зөрчиж шийдвэр гаргаад байхаар нь энэ асуудлыг оруулсан юм. Өнөөдөр та нар завсарлага аваад булааж авдаг юм гэхэд маргааш ард түмэн шийддэгээрээ шийднэ. 49 хувийг улсаас мөнгө гаргуулаад шилжүүлж авсан. Д.Эрдэнэбат аа, та нар надтай шүүх дээр заргалдаарай. Луйвраа авч үлдэхийн тулд та нар үзэж байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Би тантай зарчим ярьж байна. Таны хэлсэн үг болгон гэмт хэргийн нотолгоо биш. Таны хэлсэн үг болгон хууль биш. Олон юм битгий яриад бай хэмээлээ. Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн даргын гаргасан саналын дагуу Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр тав хоногийн завсарлага өглөө.
3 comments
Ene erdenebat gedeg huzaag ih hurslaas zailuul erguulen tatah eh oronchdod alga uu
ene erdenebatin ugig bitgii too.hutsaj l baidag novsh sh dee
Хятад монголоороо ялгарч эхэллээ шүү Шүүгч нарт зөндөө хужааг шургуулсан Эрдэнэбат, Л.ЭнхАмгалан 2 урагшаа эх орон луугаа зайлаа