Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллагаанд анхаарч эхэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өөрийн чиг үүргийн дагуу хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн шонгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах талаар үүрэг өглөө.
-Холболтын таггүй гэрэлтүүлгийн шонг бүрэн тагжуулах, ил задгай холболт хийж орхихгүй байх
-Гэрэлтүүлгийн компаниуд өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайд тогтмол үзлэг шалгалт хийж гарсан зөрчлийг тухай бүрт хэвийн болгож ажиллах
-2018.07.10-ний дотор хотын хэмжээнд холболтын таггүй ил шонгуудыг 100% хувь тагжуулсан байхыг даалгалаа. Мөн төвийн зургаан дүүрэгт уг ажлын хүрээнд орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон, тэжээлийн кабелийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 14 хоногийн дотор эргэж танилцуулахыг үүрэг болгожээ
1 comment
Хүн алчихаад дараа нь өөрийн хариуцлагагүй үйлдлээ бусдад үүрэгдэж суугаа ийм мануухай нарыг шууд буудах хэрэгтэй. Хотынхон эдгээр маанагуудад бузарлуулж дууслаа шүү дээ. Хотын дарга мануухайг ажлаас нь хөөж явуулаагүй хором бүрт бусдад гай авчирч байна.