Өнөөдөр Замын цагдаагийн хэлтсээс Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч байрлуулжээ. Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан амралт зугаалгаар явах нь ихэстэй холбоотойгоор зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн эрчимтэй нэмэгддэг.
Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар, хурд хэтрүүлснээс гарсан осол 76.1 хувиар тус тус өсчээ.
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хурд хэмжигч байрлуулан ажиллуулж байгаа юм байна. Дашрамд дуулгахад, өнгөрөгч оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24%-ийг эзэлжээ. Тухайн үед нийт 3616 зөрчлийг зөөврийн хурд хэмжигчийн тусламжтай илрүүлсэн байна.