2018-06-27 13:451min02

Д.Мурат гишүүнийг түдгэлзүүлэхгүй

murat

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар прокрорын байгууллагаас ирүүлсэн Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авахаас татгалзаж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэх утга бүхий 45-р тогтоолыг  баталлаа.  Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьж, УИХ хоригийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Ингэснээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг парламент дэмжсэнтэй холбоотойгоор тогтоолын төсөлд “Түдгэлзүүлэх нь зүйтэй” гэсэн өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр хуралдсан юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хуулийн ойлгомжгүй байдал үүслээ. Асуудлыг дахин нягталж, хуульчид гаргалгаагаа зөв гаргах ёстой” гэсэн байр суурь илэрхийлэв. Ингэснээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн хүрээнд дахин зөвлөлдөж, УИХ-д оруулж ирэхээр болов.