Сорилгод тун гайхалтай тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчиддээ найдлага төрүүлж байсан Польшийн шигшээ баг ДАШТ-ий шигшээ тэмцээний хэсгийн хоёр тоглолтдоо дараалан хожигдож, “гэртээ харих” болзлоо хангалаа. Тэд өчигдөр Колумбийн шигшээ багт 0:3-аар хожигдсон юм.
Хэсгийн нөгөө хоёр баг Япон, Сенегал дөрвөн оноотой болсон тул Польшууд ийнхүү ДАШТ-ийг орхиж байна. Ингэснээр польшууд сүүлийн гурван ДАШТ-дээ хэсгээсээ грч чдсангүй /2002, 2006, 2018/. Тэд хамгийн сүүлд 1986 онд хэсгээсээ гарч байжээ.
Харин Колумби олон бөмбөгөөр хожсоноор хэсгээсээ гарах магадлал нь эрс нэмэгдлээ. Польшийн шигшээ баг ДАШТ-ээс хасагдлаа
Польш – Колумби 0:3 (0:1, 0:2)
Зургадугаар сарын 25, 02.00,
«Казань-Арена» /Монголын цагаар/
Гоол:
0:1 – 40
Мина, 0:2 – 70 Фалькао,
0:3 – 75 Куадрадо.
Польш –
Шченсны,
Пишчек, Беднарек,
Паздан (Глик, 80),
Берешиньски(Теодорчик, 72),
Крыховяк, Гуральски, Рыбус, Зелиньски,
Левандовски, Ковнацки (Гросицки, 57).
Колумби –
Оспина, Арьяс, Мина, Санчес, Мохика,
Агиляр (Урибе, 32), Барриос, Куадрадо,
Кинтеро (Лерма, 73), Хамес, Фалькао
(Бакка, 78).
Шар хуудас:
Беднарек (61),
Гуральски (85).