БНХАУ-ын Үндэсний Хяналтын хорооноос өнгөрсөн бямба гаригт Хятадын шинэ онгоц үйлдвэрлэх ажлыг хариуцаж буй иргэн Сун Бог авлигын хэргээр баривчилсан тухайгаа мэдэгджээ.
Тус хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд “Сунбо нь хууль журмыг ноцтойгоор зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн тул сахилга батын хяналт, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээжээ.
Хятадын Онгоц үйлдвэрлэх корпораци (CSIC)”-ийн дарга авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй анхны хэрэг биш юм. 2016 онд тус корпорацийн Сахилга бат хариуцсан нэгжийн дарга Лиу Чангон авлигын хэргээр намаас хөөгдөж 2017 оны 10 дугаар сард ял сонсч байжээ. Ерөнхийлөгч Ши Жинпинийн удирдлага дор нь 2012 оноос хойш 1,5 сая төрийн албан хаагчийн авлигын хэргийг шалгаад байна.