Баян-Өлгий болон Дорнод аймагт адил насны,буюу хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон. Баян-Өлгий аймгийн Цэнгэлт сумын малчин С-ийн хоёр настай хүү энэ сарын 6-нд 19:00 цагийн орчимд сураггүй болсон бөгөөд эрлийн ажиллагааг өчигдөрөөс эхлэн зогсоожээ.
Хүүг алга болохын өмнө ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд осолдсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Урин дулааны цагт эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмтэл бэртэл, ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөлөө.