Цахим тоглоомын газарт хонож тоглодог 14 настай Г-г цагдаагийн алба хаагчид ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчид шалгасан байна. Мөн тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгаж, Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг таван аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлж ажиллажээ.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр нэг цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна.